Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана минь ээ, Жйештха (5-6) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэхүү ариун гэгээн өдрийн яруу алдрын талаар надад айлдаж соёрхоно уу.

Бурхан Кришна айлдсан нь: Ай хаан минь ээ, чи үнэхээрийн гайхамшигтай сайхан асуулт тавьлаа. Учир нь, түүний хариу нь бүх хүн төрөлхтөнд ач тус авчрах болно.

Энэхүү экадаши бол хамгийн аймшигт нүглийг ч арилгах өршөөл нигүүлсэлтэй хийгээд хүчирхэг бөлгөө. Ай хаан минь ээ, энэхүү хэмжээлэхийн аргагүй ач тусыг хүртээх экадашийг Апара экадаши гэж нэрлэдэг. Энэ ариун гэгээн өдөр мацаг барьж байгаа хэн бүхэн бүхий л орчлон даяар алдарших болно. Тэр ч бүү хэл брахманыг, үнээг эсвэл төрөөгүй хүүхдийг хөнөөсөн, Бурхан шүтээнийг харааж доромжилсон  болон бусдын эхнэртэй янаг амрагийн харьцаа тогтоосон зэрэг нүглийг ч Апара экадашийг баримталснаар бүрэн арилган зайлуулж болно.

 Ай хаан минь ээ, хуурамч баталгаа өгч байгаа хүмүүс маш их хүнд нүгэлтэн болдог. Хуурамч нялуунаар эсвэл  доог тохуутайгаар бусдыг магтах, дутуу жигнэж хэмжих, өөрийн варна  болон ашрамын оноогдсон үүргийг биелүүлж чадахгүй байгаа (Жишээ нь: зохих боловсрол, түвшинд хүрээгүй байж брахманы үүргийг биелүүлэх гэж оролдох болон Ведийг буруу ташаагаар тайлбарлах),  өөрийн санаагаар судруудыг зохиох, бусдыг буруу, худлаа зурхайгаар мэхлэх, албан тушаалаа луйврын ажилд ашиглах, Аюрведийн гэсэн нэрээр хуурамч эм тан гаргах гэх зэргийн үйлүүд нь бүгд хуурмаг баталгаа өгч, мэхэлж байгаа учир энэ үйлүүдийг үйлдэж байгаа хэн бүхэн тамд унах болно. Гэсэн ч Апара экадашийг баримталснаар эдгээр нүгэлтэнгүүд нь үйлдсэн  нүгэлт үйлүүдийнхээ үр дагавруудаас чөлөөлөгдөн аврагдах болно.

 Өөрийн дхарма (өөрт оноогдсон үүргээ)-г үл хайхарч, эс тоомсорлон, тулааны талбараас зугатааж байгаа хэн бүхэн тамд унах болно. Гэсэн ч ийнхүү  унаж доройтсон кшатрия  нь Апара экадашид мацаг барих аваас энэхүү аймшигт нүглээс чөлөөлөгдөн аврагдаж  тэнгэрийн гаригуудад дээшлэн хүрдэг.

Номын багшаасаа жинхэнэ бурханлаг мэдлэгийг хүртсэн мөртөө түүнээс нүүр буруулах хийгээд түүнийг муучлах шавь бол хамгийн шившигт бузар нүгэлтэн юм. Ингэснээр шавь гэгдэгч тэрээр өөртөө хэмжээ хязгааргүй зовлон шаналал тарьж байгаа хэрэг. Гэвч Апара экадашийг баримталснаар тэр бурханлаг ертөнцөд очиж болно. Ай хаан минь ээ, энэ экадашийн эрхэм сайн талын тухай Намайг юу гэж айлдахыг сонс.

Апара экадашийг  баримталснаар хүртэх ач тус нь дараахь эрхэм чухал үйлүүдийг үйлдсэнээр хүртэх үр шим, хариу шагналтай адил байдаг. Үүнд: Картика (10-11) сарын  туршид өдөрт 3 удаа Пушкара-кшетрад1 угаал үйлдэх, Магха (1-2) сарын үед, нар зорчин байх үед Праягад угаал үйлдэх, Шива-ратриийн үед Варанасид Шива бурханд үйлчлэн зүтгэх, Гайад өвөг дээдэстээ зориулан өргөл өргөх, Бархасвадь гариг арслангийн ордыг дайран өнгөрөх үед ариун гэгээн гол Гаутамад угаал үйлдэх, Кедаранатхад Шива бурханаас даршан хүртэх, нар хумхын ордод зорчин байх үед Бадринатха Бурхантай нүүр учрах, нар хиртэх үед Курукшетрад угаал үйлдэх болон тэнд үнээ, заан болон алтаар өглөг тараах зэрэг багтана.

Апара экадашийг баримталж байгаа хүн энэ бүх үйлүүдийг үйлдсэний үр шим, ач тусыг хүртдэг. Тэр мөн хээлтэй үнээ, алт болон үржил шим бүхий газраар өргөл өргөсөн шиг ач тусыг хүртдэг. Өөрөөр хэлбэл, Апара экадаши бол нүгэлт үйлүүдийн модыг хага цохих сүх юм. Тэр бол хорт муу үйлийн харанхуйг үлдэн хөөгч  нар, тэр бол бурхангүйн гөрөөсийг баригч арслан юм. Иймээс, Юдхиштхира минь ээ, өөрийн өнгөрсөн болон одоо үед үйлдсэн нүглүүдээсээ үнэхээрийн айж эмээж байгаа хүн Апара экадашийг маш нарийн чанд баримтлах ёстой. Энэ мацгийг үл барих хэн бүхэн  усны асар том ай сав дахь тоо томшгүй олон  хөөснүүдийн нэг эсвэл бусад олон оршнолуудын дунд байх өчүүхэн жижиг шоргоолж  мэтээр материаллаг ертөнцөд дахин дахин төрөх болно2.

Иймээс Апара экадашийг итгэл дүүрэн баримталж, Бурханы Дээд Бодьгал, Шри Тривикрамд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөх хэрэгтэй. Ийнхүү үйлдсэнээр нүглээсээ салан ангижирч  Бурхан Вишнугийн залрах оронд ойртон очих болно. Ай Бхарата минь ээ, иймээс  Би чамд Апара экадашийн чухлыг тодорхойлон айлдаж байна. Энэхүү айлдварыг уншсан эсвэл сонссон хэн бүхэн бүх нүглээсээ ангижрах болно.

Апара экадаши буюу Жйештха-Кришна экадашийн яруу алдрын тухай Брахмананда Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

 

Тайлбар:

1.Пушкара-кшетра нь Брахма бурханы газар дэлхий дээр оршдог цорын ганц сүм байдаг  Баруун Энэтхэгийн нутаг орон.

2.Ведэд өгүүлсэнчлэн, нерах будбуде самах- амьдралын хүний хэлбэр нь усан дахь хөөстэй адил төстэй. Усанд олон тооны хөөсүүд бий болдог ч тэд хэдхэн секундын дараа хагаран үгүй болдог. Иймээс, хэрвээ хүн Бурханы Дээд Бодьгал, Шри Кришнад үйлчлэн зүтгэхэд өөрийн, хамгийн үнэт-хүний биеэ эс ашиглах аваас  түүний амьдрал нь усан дахь хөөс лугаа ямар ч  үнэ цэнэгүй бөгөөд хэврэг болно. Иймээс, энд Бурханы айлдсанчлан,  бид Хари-васара-д мацаг барих буюу экадашийг баримтлан Түүнд үйлчлэн зүтгэх хэрэгтэй.

Үүнтэй холбогдуулан, Шримад Бхагаватамын (2.14)-д Шрила Прабхупадын өгүүлсэн үгэнд анхаарлаа хандуулах шаардлагатай: “Цаг хугацааны салхи материаллаг мөн чанарын хязгааргүй  их далайн давалгааг бургиулан босгодог бөгөөд амьдралын нөхцөл байдал гэгдэгч  зүйл нь бие махбодь, эхнэр хүүхэд, нийгэм, хамтрагчид гэх зэрэг болон биднийг  хүрээлэн байгаа эргэн тойрны  бусад зүйлийн хэлбэрт байдаг  хөөсний цэврүү шиг л юмс байдаг. Сүнсний тухай мэдлэггүй л бол бид өөрсдийн харанхуй мунхагийн золиос болох бөгөөд хүний амьдралын үнэ цэнэтэй эрч хүчийг  материаллаг ертөнцөд олж хүртэхийн аргагүй байдаг үхэшгүй мөнхийн хойноос эрж хайхын үргүй зүйлд зориулан үрэн таран хийх болно.”

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана минь ээ, Жйештха (5-6) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэхүү ариун гэгээн өдрийн яруу алдрын талаар надад айлдаж соёрхоно уу. Бурхан Кришна айлдсан нь: Ай хаан минь ээ, чи үнэхээрийн гайхамшигтай сайхан асуулт тавьлаа. Учир нь, түүний хариу нь бүх хүн төрөлхтөнд ач тус авчрах болно. Энэхүү экадаши бол хамгийн аймшигт нүглийг ч арилгах өршөөл нигүүлсэлтэй хийгээд хүчирхэг бөлгөө. Ай хаан минь ээ, энэхүү хэмжээлэхийн аргагүй ач тусыг хүртээх экадашийг Апара экадаши гэж нэрлэдэг. Энэ ариун гэгээн өдөр мацаг барьж байгаа хэн бүхэн бүхий л орчлон даяар алдарших болно. Тэр ч бүү хэл брахманыг, үнээг эсвэл төрөөгүй хүүхдийг хөнөөсөн, Бурхан шүтээнийг харааж доромжилсон  болон бусдын эхнэртэй янаг амрагийн харьцаа тогтоосон зэрэг нүглийг ч Апара экадашийг баримталснаар бүрэн арилган зайлуулж болно.  Ай хаан минь ээ, хуурамч баталгаа өгч байгаа хүмүүс маш их хүнд нүгэлтэн болдог. Хуурамч нялуунаар эсвэл  доог тохуутайгаар бусдыг магтах, дутуу жигнэж хэмжих, өөрийн варна  болон ашрамын оноогдсон үүргийг биелүүлж чадахгүй байгаа (Жишээ нь: зохих боловсрол, түвшинд хүрээгүй байж брахманы үүргийг биелүүлэх гэж оролдох болон Ведийг буруу ташаагаар тайлбарлах),  өөрийн санаагаар судруудыг зохиох, бусдыг буруу, худлаа зурхайгаар мэхлэх, албан тушаалаа луйврын ажилд ашиглах, Аюрведийн гэсэн нэрээр хуурамч эм тан гаргах гэх зэргийн үйлүүд нь бүгд хуурмаг баталгаа өгч, мэхэлж байгаа учир энэ үйлүүдийг үйлдэж байгаа хэн бүхэн тамд унах болно. Гэсэн ч Апара экадашийг баримталснаар эдгээр нүгэлтэнгүүд нь үйлдсэн  нүгэлт үйлүүдийнхээ үр дагавруудаас чөлөөлөгдөн аврагдах болно.  Өөрийн дхарма (өөрт оноогдсон үүргээ)-г үл хайхарч, эс тоомсорлон, тулааны талбараас зугатааж байгаа хэн бүхэн тамд унах болно. Гэсэн ч ийнхүү  унаж доройтсон кшатрия  нь Апара экадашид мацаг барих аваас энэхүү аймшигт нүглээс чөлөөлөгдөн аврагдаж  тэнгэрийн гаригуудад дээшлэн хүрдэг. Номын багшаасаа жинхэнэ бурханлаг мэдлэгийг хүртсэн мөртөө түүнээс нүүр буруулах хийгээд түүнийг муучлах шавь бол хамгийн шившигт бузар нүгэлтэн юм. Ингэснээр шавь гэгдэгч тэрээр өөртөө хэмжээ хязгааргүй зовлон шаналал тарьж байгаа хэрэг. Гэвч Апара экадашийг баримталснаар тэр бурханлаг ертөнцөд очиж болно. Ай хаан минь ээ, энэ экадашийн эрхэм сайн талын тухай Намайг юу гэж айлдахыг сонс. Апара экадашийг  баримталснаар хүртэх ач тус нь дараахь эрхэм чухал үйлүүдийг үйлдсэнээр хүртэх үр шим, хариу шагналтай адил байдаг. Үүнд: Картика (10-11) сарын  туршид өдөрт 3 удаа Пушкара-кшетрад1 угаал үйлдэх, Магха (1-2) сарын үед, нар зорчин байх үед Праягад угаал үйлдэх, Шива-ратриийн үед Варанасид Шива бурханд үйлчлэн зүтгэх, Гайад өвөг дээдэстээ зориулан өргөл өргөх, Бархасвадь гариг арслангийн ордыг дайран өнгөрөх үед ариун гэгээн гол Гаутамад угаал үйлдэх, Кедаранатхад Шива бурханаас даршан хүртэх, нар хумхын ордод зорчин байх үед Бадринатха Бурхантай нүүр учрах, нар хиртэх үед Курукшетрад угаал үйлдэх болон тэнд үнээ, заан болон алтаар өглөг тараах зэрэг багтана. Апара экадашийг баримталж байгаа хүн энэ бүх үйлүүдийг үйлдсэний үр шим, ач тусыг хүртдэг. Тэр мөн хээлтэй үнээ, алт болон үржил шим бүхий газраар өргөл өргөсөн шиг ач тусыг хүртдэг. Өөрөөр хэлбэл, Апара экадаши бол нүгэлт үйлүүдийн модыг хага цохих сүх юм. Тэр бол хорт муу үйлийн харанхуйг үлдэн хөөгч  нар, тэр бол бурхангүйн гөрөөсийг баригч арслан юм. Иймээс, Юдхиштхира минь ээ, өөрийн өнгөрсөн болон одоо үед үйлдсэн нүглүүдээсээ үнэхээрийн айж эмээж байгаа хүн Апара экадашийг маш нарийн чанд баримтлах ёстой. Энэ мацгийг үл барих хэн бүхэн  усны асар том ай сав дахь тоо томшгүй олон  хөөснүүдийн нэг
Scroll to Top