Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 8 9 3
Users Today : 13
Users Yesterday : 49
Total Users : 12893
Views Today : 26
Views Yesterday : 89

Гоо сайхан бол ертөнцийн хамгийн дур булаам зүйл юм.  Орчлон дээр хүн бүр л ямар нэг сайхан зүйлд өөрийн мэдэлгүй татагддаг. Харамсалтай нь энэ ертөнц дээрх бүхий л гоо сайхан худал хуурмаг бөгөөд түр зуурынх байдаг. Тэр нь ганцхан мөчид үзэгдээд л дараагийн мөчид замхран арилна. Яг л үүлэн чөлөөний наран шиг. Иймээс ч гоо сайханд үнэн байдаггүй. Тэгэхээр эндээс нэг асуулт урган гарна. “Үнэн гоо сайхан хоёр нийцдэг үү?” гэж. Зарим нь үнэн бол тийм ч сайхан байдаггүй гэдэг. Тэр ч үнэн л дээ. Үнэн юм үргэлж гашуун байдаг. Үнэн гоо сайхан хоёр нэг цагт, нэг дор хамт байж чадах уу?

Танд нэг зүйлийг хэлэхэд хамгийн зөв үнэмлэхүй үнэн үргэлж хамгийн сайхан байдаг. Үнэн хамгийн сайхан зүйл байдаг учраас хүн бүрийг татдаг. Тэр бүү хэл үнэн өөрөө хүртэл тэрхүү сайхандаа татагддаг. Үнэний тэр гоо сайханд татагдсан маш олон эрдэмтэн мэргэд, чин бишрэлтнүүд бүхнийг огоорон үнэний хойноос явж байсан юм.

Махатма Ганди үнэнийг хайж олоход амьдралаа зориулсан. Бид бүгд зөвхөн гоо сайхан үнэнг бус хамгийн хүчирхэг, хамгийн нэр хүндтэй, бүхний эх булаг, бүгдээс ангид, мэдлэгээр дүүрэн тэрхүү үнэнг хайх хүслээр дүүрэн байдаг. Харамсалтай нь бидний 99 хувь нь “Үнэн” гэж нэрлэгдэх жинхэнэ үнэний зэрэглээний араас л хөөцөлдөж байдаг. Чухамдаа бид жинхэнэ үнэний гоо сайханд татагдаж байдаг ч маш эртнээс үнэн гэж нэрлэгдсэн худал хуурмагт дассан байдаг юм. Ийм ч учраас ертөнц дээр “Үнэн” “Гоо сайхан” хоёр зохицдоггүй гэсэн ойлголт бий болон тогтжээ.

Материаллаг ертөнц болон түүний чанад дахь бурханлаг ертөнц

Орчин үеийн нийгэмд бидний бие махбодь харамсалтайгаар буруу зүйлд ашиглагдсаар үхлийн дараагаар үнс чандруу юм уу, хорхой шавжны хоол болон дуусч байна. Оюун ухаан маань бие махбоддоо хэтэрхий их татагдсанаас болж  “Сүнс” хэмээгч бүхэнд оршигч амьд хүч мартагдсан байна. Сүнс хэмээх хамгийн чухал зүйл нь мартагдаж харин түүний оронд сүнсний сүүдэр болох “Бие махбодь” гэгч зүйл байр суурийг нь эзэлжээ.

Та өөрөөсөө “Би хэн бэ?” гэсэн асуултыг асуугаад үзээрэй. “Би энэ бие үү, эсвэл энэ биеэсээ ангид оршигч зүйл үү?”

Мах, цус, яснаас бүрэлдэн тогтсон бидний энэхүү бие махбодь амьдралын туршид янз бүрийн ой гутмаар эд зүйлсээр дүүрч, сайхан арьс үсээр хучигдан байсаар үхлийн дараа органик ялзралд орох юм уу эсвэл үнс чандруу болдог. Эрдэмтдийн тооцсоноор энэхүү бие махбодийг бүрдүүлэгч химийн элементүүдийн орц нь ердөө 40000 төгрөгийн үнэ хүрсэн байна.

Ингээд хамгийн чухал асуултандаа оръё. “Би энэ бие үү, эсвэл энэ биеэсээ ангид оршигч зүйл үү?” Энэ асуултанд хариулах хамгийн зохистой бөгөөд оновчтой хариулт нь таныг Бурханы орон руу буцах зам дээр аваачиж өгөх болно. Харамсалтай нь одоогоор дэлхий ертөнц бүхэлдээ “Хархны уралдаан” буюу бие махбодийн таатай байдлын төлөөх эдийн засгийн хөгжлөөр хөөцөлдөөд туйлын завгүй байна. Энэхүү уралдаан хооцолдоон  нь бид энэхүү махан бие махбодь байсан тохиолдолд л хамгийн бүтэмжтэй, үр ашигтай зүйл байх сан билээ. Хэрэвзээ бид энэхүү махан бие биш л бол нэр хүнд, хэргэм зэрэг, хувийн байшин гэх мэт бүхий л зүйлсийг олж авах гэсэн оролдлогууд маань элс рүү асгах ус мэт ямар ч үр дүнгүй юм.

Тэгвэл бүгдээрээ чанадад орших бурханлаг ертөнцийн сүнслэг бодит байдлын тухай, биеийг хөдөлгөгч хамгийн чухал зүйл болох атма буюу сүнсний тухай ойлголт өгөх нэгэн сонирхолтой түүхийг сонирхоцгооё.

Шингэнд нуугдсан гоо үзэсгэлэн

Нэгэн цагт маш баян, нэр хүндтэй, чадал чансаатай боловч туйлын туйлбаргүй ааштай ноён нэгэн үзэсгэлэнт бүсгүйд дурлаж гэнэ. Бүсгүй зөвхөн үзэсгэлэнтэй төдийгүй туйлын ариун сэтгэлтэй нэгэн байж. Тэрээр ноёны хандлагад таатай бус байлаа. Харин ноён дур тачаалаасаа үүдэн гарах хүслээсээ болоод бүсгүйг туйлын шургуу эргүүлж эхэлжээ. Бүсгүй түүнийг ердөө долоо хоног тэвчихийг хүсээд тогтсон өдөр цагт уулзах болзоо тавьж гэнэ. Ноёнтон болзоог зөвшөөрч тэр өдөр чухам юу болохыг төсөөлсөөр болзоот цагаа хүлээж эхэлжээ. Ариун сэтгэлт эмэгтэй энэхүү материаллаг махан биеийн хуурамч гоо сайхныг илчилж, жинхэнэ үнэмлэхүй үнэний гоо сайхныг харуулах үүднээс машид сургамжтай аргыг хэрэглэж үзэхээр шийдэв. Ингээд тэрээр маш хүчтэй туулгагч эм ууж долоо хоногийн туршид идсэн бүхнээ гаргасан байна. Өөрөөсөө ялгаран гарсан өтгөн шингэн бүх муухай зүйлсийг нэг нэг саванд цуглуулжээ. Энэ бүхний эцэст өнөөх үзэсгэлэнт охин маань хатаж хорчийсон арьс мах болж, нүд нь ухархайдаа шигдэн томорч арас яс шиг л болж гэнэ. Ингээд үзэшгүй муухай болсон охин тогтсон цагтаа санаа зовсхийн ноёныг хүлээж гэнэ. Болзсон газар, тогтсон цагтаа сайхан хувцасласан сайхь ноёнтон өнөөх үзэшгүй охиноос өөрийг нь хүлээж байх ёстой үзэсгэлэнт бүсгүйг асууж гэнэ. Охин өөрийгөө түүнтэй болзсон үзэсгэлэнт охин гэж батлахыг хэдэнтээ оролдсон боловч ноёнтон өрөвдөлтэй дүрт охиныг өөртэй нь урьд нь уулзсан үзэсгэлэнт бүсгүй мөн гэж танисангүй. Тэгээд охин ноёнд өөрийн гоо үзэсгэлэнг хэд хэдэн саванд ангилан хийснээ хэлж гэнэ. Мөн ноёнтон хэрэв таалвал тэрхүү “Гоо үзэсгэлэн”-г нь агуулсан савтай шингэнийг сонирхож болохыг ч хэлсэн байна. Ноёнтон охины хэлж буй ялгаж савласан “Гоо үзэсгэлэн”-г нь үзвэл тэвчихийн аргагүй үнэртэй ялгадас, бөөлжис байв. Шингэнд нуугдсан гоо үзэсгэлэнгийн энэ түүх ноёнд бүгдийг тодорхой болгож өгчээ. Эцэст нь ариун сэтгэлт охины ачаар доорд зантай тэр ноён сүүдэр ба мөн чанар, тэдгээрээр хөөцөлдөх таашаал ханамжийн хоорондох ялгаануудыг харах чадвартай болжээ.

Энэ ноёнтны байр суурь хуурамч материаллаг гоо үзэсгэлэнд хэт татагдсан бидэнд туйлын ойр байгаа юм. Дээр өгүүлэгдсэн бүсгүйн гоо үзэсгэлэн нь зөвхөн оюун санааны хүслийн дагуу боловсорсон зүйл болохоос жинхэнэ үзэсгэлэнт бүсгүй нь материаллаг бие махбодь болон оюун санаанаас ангид билээ. Үнэн хэрэгтээ тэр бүсгүй бол бурханлаг оч бөгөөд түүнд дурлан татагдагчид бол түүний гадаад өнгөн дүр төрхөнд татагдагчид юм.

Материаллаг ухаантнууд болон бурхангүйн үзэлтнүүд нь гадаад гоо сайханд хууртагдан төөрөлдөж, үнэн болон гоо сайхан нь нэгэн цагт нэгэн зэрэг илрэх бурханлаг очийг ойлгон ухаардаггүй. Бурханлаг оч нь туйлын үзэсгэлэнтэй байдаг. Тэрхүү бурханлаг оч үзэсгэлэнтэй хэмээгдэж буй бие махбодийг маань орхин одох үед биднээс хэдий сайхан хувцас өмсгөж зүүлгэсэн ч хүн хүрэхийн аргагүй байх бие цогцос, мах, цус, яс л үлддэг. Бид бүгд “Үнэн” хэмээх жинхэнэ гоо сайхантай үл зохицох худал зүйлсийн араас хөөцөлдөж байдаг. Жинхэнэ “Гоо сайхан” бол хэзээ ч үл хувирч өөрчлөгдөн, тоолж баршгүй он жилүүдийн туршид гоо сайхнаа нэгэн төвшинд хадгалж чаддаг. Тэрхүү гоо сайхан бурханлаг оч нь усташгүй юм. Гаднах гоо сайхан хэдхэн мөчийн дотор устаж ердөө үнс чандруу, сүг сүүдэр нь л үлддэг бол жинхэнэ гоо үзэсгэлэн усташгүй бөгөөд үргэлжид нэгэн хэвээрээ байдаг.

Энэ түүх нь материалист соёл иргэншлийн толгой эргэм суртал нэвтрүүлгээр удирдуулан залагдаж буй орчин үеийн залуусын нүдийг нээх нэгээхэн оролдлого юм. Бүгдээрээ цаг үргэлж завгүй байдаг амьдралаа түр ч болов завсарлаад хэдхэн хором тайван сууж өөрийнхөө тухай, юуны төлөө амьдарч байгаа тухайгаа тунгааж үзэцгээе.

Үргэлжлэл бий.

Инженер техникийн ухааны магистер., ИИТ Мумбай, ВОИСЕ-ийн  захирал Радхешяамийн эмхтгэсэн ‘’Андуурсан хайр’’ номноос орчуулсан Х. Болдсүх

Гоо сайхан бол ертөнцийн хамгийн дур булаам зүйл юм.  Орчлон дээр хүн бүр л ямар нэг сайхан зүйлд өөрийн мэдэлгүй татагддаг. Харамсалтай нь энэ ертөнц дээрх бүхий л гоо сайхан худал хуурмаг бөгөөд түр зуурынх байдаг. Тэр нь ганцхан мөчид үзэгдээд л дараагийн мөчид замхран арилна. Яг л үүлэн чөлөөний наран шиг. Иймээс ч гоо сайханд үнэн байдаггүй. Тэгэхээр эндээс нэг асуулт урган гарна. “Үнэн гоо сайхан хоёр нийцдэг үү?” гэж. Зарим нь үнэн бол тийм ч сайхан байдаггүй гэдэг. Тэр ч үнэн л дээ. Үнэн юм үргэлж гашуун байдаг. Үнэн гоо сайхан хоёр нэг цагт, нэг дор хамт байж чадах уу? Танд нэг зүйлийг хэлэхэд хамгийн зөв үнэмлэхүй үнэн үргэлж хамгийн сайхан байдаг. Үнэн хамгийн сайхан зүйл байдаг учраас хүн бүрийг татдаг. Тэр бүү хэл үнэн өөрөө хүртэл тэрхүү сайхандаа татагддаг. Үнэний тэр гоо сайханд татагдсан маш олон эрдэмтэн мэргэд, чин бишрэлтнүүд бүхнийг огоорон үнэний хойноос явж байсан юм. Махатма Ганди үнэнийг хайж олоход амьдралаа зориулсан. Бид бүгд зөвхөн гоо сайхан үнэнг бус хамгийн хүчирхэг, хамгийн нэр хүндтэй, бүхний эх булаг, бүгдээс ангид, мэдлэгээр дүүрэн тэрхүү үнэнг хайх хүслээр дүүрэн байдаг. Харамсалтай нь бидний 99 хувь нь “Үнэн” гэж нэрлэгдэх жинхэнэ үнэний зэрэглээний араас л хөөцөлдөж байдаг. Чухамдаа бид жинхэнэ үнэний гоо сайханд татагдаж байдаг ч маш эртнээс үнэн гэж нэрлэгдсэн худал хуурмагт дассан байдаг юм. Ийм ч учраас ертөнц дээр “Үнэн” “Гоо сайхан” хоёр зохицдоггүй гэсэн ойлголт бий болон тогтжээ. Материаллаг ертөнц болон түүний чанад дахь бурханлаг ертөнц Орчин үеийн нийгэмд бидний бие махбодь харамсалтайгаар буруу зүйлд ашиглагдсаар үхлийн дараагаар үнс чандруу юм уу, хорхой шавжны хоол болон дуусч байна. Оюун ухаан маань бие махбоддоо хэтэрхий их татагдсанаас болж  “Сүнс” хэмээгч бүхэнд оршигч амьд хүч мартагдсан байна. Сүнс хэмээх хамгийн чухал зүйл нь мартагдаж харин түүний оронд сүнсний сүүдэр болох “Бие махбодь” гэгч зүйл байр суурийг нь эзэлжээ. Та өөрөөсөө “Би хэн бэ?” гэсэн асуултыг асуугаад үзээрэй. “Би энэ бие үү, эсвэл энэ биеэсээ ангид оршигч зүйл үү?” Мах, цус, яснаас бүрэлдэн тогтсон бидний энэхүү бие махбодь амьдралын туршид янз бүрийн ой гутмаар эд зүйлсээр дүүрч, сайхан арьс үсээр хучигдан байсаар үхлийн дараа органик ялзралд орох юм уу эсвэл үнс чандруу болдог. Эрдэмтдийн тооцсоноор энэхүү бие махбодийг бүрдүүлэгч химийн элементүүдийн орц нь ердөө 40000 төгрөгийн үнэ хүрсэн байна. Ингээд хамгийн чухал асуултандаа оръё. “Би энэ бие үү, эсвэл энэ биеэсээ ангид оршигч зүйл үү?” Энэ асуултанд хариулах хамгийн зохистой бөгөөд оновчтой хариулт нь таныг Бурханы орон руу буцах зам дээр аваачиж өгөх болно. Харамсалтай нь одоогоор дэлхий ертөнц бүхэлдээ “Хархны уралдаан” буюу бие махбодийн таатай байдлын төлөөх эдийн засгийн хөгжлөөр хөөцөлдөөд туйлын завгүй байна. Энэхүү уралдаан хооцолдоон  нь бид энэхүү махан бие махбодь байсан тохиолдолд л хамгийн бүтэмжтэй, үр ашигтай зүйл байх сан билээ. Хэрэвзээ бид энэхүү махан бие биш л бол нэр хүнд, хэргэм зэрэг, хувийн байшин гэх мэт бүхий л зүйлсийг олж авах гэсэн оролдлогууд маань элс рүү асгах ус мэт ямар ч үр дүнгүй юм. Тэгвэл бүгдээрээ чанадад орших бурханлаг ертөнцийн сүнслэг бодит байдлын тухай, биеийг хөдөлгөгч хамгийн чухал зүйл болох атма буюу сүнсний тухай ойлголт өгөх
Scroll to Top