Жунагадхийн хөдөө аж ахуйн их сургуулийн судлаачид (энэтхэгийн Гужарат муж) гир үүлдрийн үхрүүдийн шээсэнд алт байгааг олж илрүүлсэн тухай Indian Express сайт мэдээлжээ.
Гирийн үнээд нь Гужарат мужийн Гир дүүргийн нэрээр нэрлэгдсэн үнээдийн удам юм. Судлаачид хромат-масс-спектрометрийн хийн аргыг ашиглан энэ дүгнэлтэд хүржээ. Профессор Балу Голакиагаар ахлуулсан шинжлэх ухааны судлагааны багийн ахлагчдын мэдэгдэж байгаагаар нэг литр үхрийн шээсэнд гурваас арван милиграмм алт агуулагдаж байна хэмээн мэдээлсэн байна. Гэхдээ алтыг шээсийг талстжуулах аргаар гаргаж авсан ажээ. “Өнөөдрийг хүртэл бидэнд үхрийн шээсэнд алт байдаг болон түүний эмчлэн анагаах хүч чадлын тухай эртний эх сурвалж судар болох Атхарва Ведийн мэдээлэл байсан билээ. Үүнийг батлах нягт няхуур судлагаа шинжилгээний үр дүнд бид дараахь дүгнэлтийг гаргалаа. Бид 400 орчим гир үнээдийн шээсэнд шинжилгээ хийсэн ба тэндээс алт агуулагдаж буйн ул мөрийг олсон юм” – гэж профессор Голакиа мэдэгджээ. “Алтны агууламж нас гүйцсэн үнээдээс илүүтэй тугал болон бага настай үхрийн шээсэнд илүүтэй өндөр хэмжээгээр агуулагдаж байсан байна.” Энэхүү судлагаа шинжилгээгээ тэд бараг таван жил орчим хийсэн байна. Тус их сургуулийн ректор Аарвинд Патхак, судалгааны үр дүнг нягтлан шалгах хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн эрдэмтэд иймэрхүү судлагааг энэтхэгийн бүх удмын үнээд дунд хийхээр төлөвлөж байгаа юм байна. Үүний зэрэгцээ тус их сургуулийн судлагааны лаборатори үхрийн шээсийг ашиглан хүний халдварт өвчнүүдтэй тэмцэх болон өөр бусад бусад өвчнүүдтэй тэмцэх, мөн ургамлын эрүүл мэнд, ургалтад сайнаар нөлөөлөх боломжийг судлаж байгаа ажээ. Эх үүсвэр: Орчуулж бэлдсэн: Балабхадра дас |