Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 7 3 2 5
Users Today : 37
Users Yesterday : 55
Total Users : 17325
Views Today : 45
Views Yesterday : 74

Шри Чайтаньягийн хүн төрөлхтөнд өргөн барьсан энэхүү бэлэг буюу Бурханыг хайрлах хайрыг энгийнээр тайлбарлавал: Бурханыг хайрлах хайранд хүрснээр хүн энэ ертөнцөд уяж байдаг гэр бүлийн, эх орны, эд материалын, гоё сайхан зүйлсийн гэх мэт өөрийн бүх материаллаг уяа татагдлуудаас дээш гарах өөр татагдал, илүү дээд сүнслэг буюу энэ ертөнцөд үл хамаарах хүчтэй татагдалтай болно гэсэн үг юм. Хэрвээ тийм татагдал үл байх аваас буюу энэ ертөнцөд татагдах татагдал байсаар байх аваас энэ нь энэ ертөнцөд дахин дахин төрөхийн шалтгаан болдгийг та бүхэн юу эс андах билээ.

Бурханыг хайрлах хайр нь энгийн хүмүүсийн ойлгодог гэгээрэл хэмээх ойлголтын нөгөө утга буюу нэг зоосны хоёр тал гэсэн үг. Гэхдээ сүлдтэй тал нь буюу илүү дээд, илүү ач холбогдол утга учир бүхий тал нь юм.

Буддын шашинд нирванд хүрэх, ангижралыг олох, бурханы хутгийг олох хэмээх ухагдахуун байдаг нь үхэх төрөхийн гинжин хэлхээнээс гарч мөнхийн хутгийг олохыг хэлж буй хэрэг билээ. Буддын шашинтай хүмүүс энэ нирванд хүрэх гэж маш хатуу чанга тэвчил хатамжлалын, сахил санваарын замыг туулдгийг мэднэ. Үүнд магадгүй хэд хэдэн амьдралаа зориулах ч магадлалтай.  Гэсэн ч энэ төрлийн ангижрал нь Ведийн гүн ухааны ангижралын тухай ойлголтоос авч үзвэл таван төрлийн ангижрал байдгийн хамгийн доод түвшний ангижрал буюу саюжья-мукти ангижралд хамаарна. Энэ нь Бурханы мөнхийн ахуйд уусан нэгдэхийг хэлдэг. Тэгвэл Шри Чайтанья Махапрабхугийн бэлэг болгон авч ирсэн, хүн бүрийн хэн байхаас үл хамаарч үнэгүй өгнө хэмээсэн энэхүү Бурханыг хайрлах хайр нь энэ таван ангижралаас ч дээгүүрт оршдог гэдгээс ямаршуу чухал ач холбогдолтой, үнэ цэнэтэй зүйл вэ гэдэг нь бага сага ойлгогдох бизээ.

Энгийнээр жишээлж хэлвэл, социализмын үед маш үнэтэй ховор бараанд хэдэн цаг, зарим үед хэдэн өдөр ч очерлож дугаарладаг байсан гэж ярьдаг. Тэгвэл тэр үнэтэй барааг, яг тэр цаг үед нь очер дугааргүй хамгийн гол нь хүссэн хүн бүрд нь үнэгүйгээр өгөх боломжтой болсон бол тэр хүмүүсийн сэтгэгдэл ямархуу байх вэ гэдгээс энд өгүүлэгдэсэн зүйл бага сага ойлгогдох бизээ.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Шри Чайтаньягийн хүн төрөлхтөнд өргөн барьсан энэхүү бэлэг буюу Бурханыг хайрлах хайрыг энгийнээр тайлбарлавал: Бурханыг хайрлах хайранд хүрснээр хүн энэ ертөнцөд уяж байдаг гэр бүлийн, эх орны, эд материалын, гоё сайхан зүйлсийн гэх мэт өөрийн бүх материаллаг уяа татагдлуудаас дээш гарах өөр татагдал, илүү дээд сүнслэг буюу энэ ертөнцөд үл хамаарах хүчтэй татагдалтай болно гэсэн үг юм. Хэрвээ тийм татагдал үл байх аваас буюу энэ ертөнцөд татагдах татагдал байсаар байх аваас энэ нь энэ ертөнцөд дахин дахин төрөхийн шалтгаан болдгийг та бүхэн юу эс андах билээ. Бурханыг хайрлах хайр нь энгийн хүмүүсийн ойлгодог гэгээрэл хэмээх ойлголтын нөгөө утга буюу нэг зоосны хоёр тал гэсэн үг. Гэхдээ сүлдтэй тал нь буюу илүү дээд, илүү ач холбогдол утга учир бүхий тал нь юм. Буддын шашинд нирванд хүрэх, ангижралыг олох, бурханы хутгийг олох хэмээх ухагдахуун байдаг нь үхэх төрөхийн гинжин хэлхээнээс гарч мөнхийн хутгийг олохыг хэлж буй хэрэг билээ. Буддын шашинтай хүмүүс энэ нирванд хүрэх гэж маш хатуу чанга тэвчил хатамжлалын, сахил санваарын замыг туулдгийг мэднэ. Үүнд магадгүй хэд хэдэн амьдралаа зориулах ч магадлалтай.  Гэсэн ч энэ төрлийн ангижрал нь Ведийн гүн ухааны ангижралын тухай ойлголтоос авч үзвэл таван төрлийн ангижрал байдгийн хамгийн доод түвшний ангижрал буюу саюжья-мукти ангижралд хамаарна. Энэ нь Бурханы мөнхийн ахуйд уусан нэгдэхийг хэлдэг. Тэгвэл Шри Чайтанья Махапрабхугийн бэлэг болгон авч ирсэн, хүн бүрийн хэн байхаас үл хамаарч үнэгүй өгнө хэмээсэн энэхүү Бурханыг хайрлах хайр нь энэ таван ангижралаас ч дээгүүрт оршдог гэдгээс ямаршуу чухал ач холбогдолтой, үнэ цэнэтэй зүйл вэ гэдэг нь бага сага ойлгогдох бизээ. Энгийнээр жишээлж хэлвэл, социализмын үед маш үнэтэй ховор бараанд хэдэн цаг, зарим үед хэдэн өдөр ч очерлож дугаарладаг байсан гэж ярьдаг. Тэгвэл тэр үнэтэй барааг, яг тэр цаг үед нь очер дугааргүй хамгийн гол нь хүссэн хүн бүрд нь үнэгүйгээр өгөх боломжтой болсон бол тэр хүмүүсийн сэтгэгдэл ямархуу байх вэ гэдгээс энд өгүүлэгдэсэн зүйл бага сага ойлгогдох бизээ. Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top