Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 6
Users Today : 18
Users Yesterday : 33
Total Users : 10206
Views Today : 24
Views Yesterday : 62

Шачисута Прабху бол 1980аад оны дунд үес, Кришна ухамсрын гүн ухааныг номлон түгээснийхээ төлөө сэтгэц мэдрэлийн эмнэлэг, шорон, хорих лагерьт хоригдож байсан чин бишрэлтнүүдийн нэгэн төлөөлөл юм. Армяны вайшнавууд онцгой хүнд хэцүү нөхцлүүдийг туулж ирсэн түүхтэй.  Байцаалтын үеэр тэднийг зодож нүдэн, тамлан зовоодог байж. Камерт хорьж орхиод, тэднийг яаж ийгээд л сэтгэл зоригийг нь мохоохыг хичээдэг байж. Вайшнавууд нь тун хатуу дэг жаягтай цагаан хоолтнууд болохыг мэдээд шоронгийн удирдлага тэдэнд жилийн дараа гэхэд тэдний зөрүүд зан засарч, сэтгэл зориг нь мохох биз гээд “хамгийн муу муухай” хоол хүнсийг өгдөг байж. Шачисута хоёр жилийн турш зөвхөн хар талхаар голоо зогоодож байсан ажээ. Учир нь тэдэн дээр ар гэрээс нь эргэлт оруулахыг хатуу хориглодог байсан байна.

1987 оны өвөл онцгой хүнд хүнд өвөл байлаа. Шачисута өөрийн хоригдох хугацааг, Оренбургийн мужийн Чашкан Соль-Илецкийн районд өнгөрөөсөн аж. Тэр өвөл тэнд хасах дөч, түүнээс ч давж хүйтэрсэн байна. Шоронгийн муу хоолноос болж ядарч туйлдсан чин бишрэлтний бие организм аргагүй муудаж эхлэжээ. 1987 оны арван хоёр дугаар сар болох үед тэрээр арай ядан алхдаг, амь голтой төдий болсон бөгөөд маш ихээр турж эцсэн байна.

1987 оны арван хоёр сарын 26нд тэрээр насан өөд болсон юм. Өглөө нь тэрээр орны цагаан хэрэглэлээрээ дхоти шиг биеэ ороож, духандаа тилак тавиад, өнгийн цаасаар цэцгэн эрхи хийж хүзүүндээ зүүгээд, талхны үйрмэгээр хийсэн эрхиэ гартаа барьж, бадамлянхуа суултаар суув…

Түүний биеийг яг тийм байрлалтай байхад нь харгалзагч нар олсон бөгөөд олох үед тэр хэдийнээ амьсгал хураасан байв. Харамсалтай нь түүний суллагдах хугацаа болох хүртэл ердөө сар хүрэхгүй хугацаа үлдсэн байжээ.

***

Гүржийн бишрэлтнүүд харинам-санкиртан хийн, гудамжинд дуулж байлаа. Гэтэл тэдэн дээр үл таних нэгэн хүн ирээд, шоронд нас нөгчсөн чин бишрэлтнүүдийн нэгэнтэй нь хамт хоригдож байсан тухайгаа ярив. Тэр хүн, дээр өгүүлсэн Шачисута дастай, түүний амьдралын сүүлийн гурван сар хамт хоригдож байсан аж. Тэрээр, Шачисута дас ямар хүлцэнгүй, ямар гайхалтай шинж чанаруудтай байсан тухай тэдэнд ярьж өгчээ.

“Шачисута маш хүнд өвчтэй байсан, түүнийг эмнэлэгт хүргэх үед угаалгын өрөөнд арай ядан ордог байсан. Гэсэн ч тэрээр өдөр бүр арван зургаан тойргоо тогтмол уншихын зэрэгцээ зөвхөн Кришнагийн тухай л ярьдаг байсан юм. Шачисутагийн гайхалтай нэг чанар нь гэвэл тэрээр дурын ямар ч яриа хөөрөөг Кришнагийн тухай яриа хөөрөө болгоод хувиргачихдаг байсан. Бид камертаа хоёулхнаа суудаг байсан юм. Тиймдээ ч бид тун дотнын сайн найзууд болсон байх. Би Бурханд огт итгэдэггүй нэгэн. Гэвч би түүнтэй төдий хугацаанд харьцаатай байсны дүнд надад Кришнад итгэх итгэл төрж эхлэсэн юм. Юм л бол Шачисутагаас Кришнагийн тухай, шүтлэгтэй амьдралын мөн чанарын тухай асууж шалгаадаг болсон. Түүнтэй нэг камерт хоригдож байсан нь үнэхээр гайхалтай явдал байсан! Тэр үнэхээрийн гайхалтай нэгэн байсны зэрэгцээ Кришнагийн жинхэнэ чин бишрэлтэн байсан юм. Гэвч түүний эрүүл мэнд өдрөөс өдөрт муудсаар байлаа. Хоол ундыг арай ядан иднэ. Тэрээр харуулуудаас өдөртөө ганц стакан сүү, цөөн хэдэн чанасан төмс өгөхийг гуйдаг байв. Гэтэл тэд түүнд үүнийг нь ч өгөхөөс татгалздаг байсан юм шүү дээ. Чухамдаа бол эмнэлэгт бидэнд бичиж өгдөг хоолны дэглэмийн нэгээхэн хэсэг нь энэ биз дээ. Гэвч тэр үргэлж аз жаргалтай байдаг байсан. Өвдөлтөө бараг мэдрэхгүй. Зовж байгаа нь ч мэдэгдэхгүй. Үгүйдээ л гэхэд тэр надад хэзээ ч өөрийгөө зовж байгаагаар харагдуулж байгаагүй. Намайг түүний эрүүл мэндийн талаар асуухад хариуд нь тэр сүнс болоод материаллаг бие хоёрын тухай надад номлож эхлэдэг байлаа. Заримдаа бид хамтдаа камер дотроо маха-мантра дуулна. Би түүний аягуулаг дуулалт, аз жаргалтай төрх байдлыг маш тод дурсан санаж байна. Дуулах үедээ тэр туйлын аз жаргалтай болдог байсан. Түүний нүдний хараа ердийнхөөсөө огт өөр болдог байлаа. Нэг өглөө тэрээр бие нь тун гайгүй байх шиг байна гээд намайг үсээ хусч өгөхийг хүсэв. Тэрээр үсээ авахуулаад, ар дагзан дээрээ хэдхэн үс үлдээхийг гуйсан. Яагаад тэр билэ гэж намайг асуухад тэр надад юу ч хариулаагүй юм. Зүгээр л, “Миний гуйсныг л хийгээд өг” гэж тэр хүссэн юм.”

Тэр хүн, Шачисутагийн үсийг хэрхэн хуссан, дараа нь Шачисута хэрхэн нарийхан давчуу ариун цэврийн өрөөнд усанд орж амжсан, дараа нь хэрхэн угаасан байсан ор дэрний цэвэрхэн хэрэглэлэээр биеэ ороосон гээд бүгдийг ярив. Тэрээр гоёмсог цэцгэн эрхи хийсэн бөгөөд түүнийг өнгөт сэтгүүлийн хуудсууд дундаас урж авсан өнгийн цаасуудыг хэлхэж хийсэн аж. Шүдний оогоор бүх биедээ тилак тавьсан байна. Энэ бүхний дараагаар тэрээр бадамлянхуа суудлаар сууж, талхаар хийсэн эрхин дээрээ Харе Кришна давтан уншиж, Панча-таттва шүтээн болон зүүн гартаа барьсан байсан Харикеша Свамигийн фото зургийг ширтэн суужээ.

“Тэр ердийнхөөсөө хавьгүй аз жаргалтай харагдаж байсан юм. Түүний эрүүлжиж байгаа юм шиг байдал нь, бие нь дээрдсэн юм шиг янз байдлыг хараад би ч мөн туйлын жаргалтай болсон. Энэ үед харгалзагч орж ирээд намайг тарилга хийлгэхээр камераас гарган авч явсан. Энэ нь ойролцоогоор хорин минут хүрэхтэй үгүйтэй л хугацаа. Намайг эргэн ирэх үед Шачисута нөгөө л тэр суултаараа суусан хэвээр харагдаж байсан агаад яг л мантрагаа давтан уншиж байгаа мэт харагдаж байсан юм. Би орон дээр хэвтээд, сонин уншиж гарлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Шачисута огт юу ч уншихгүй дуугарахгүй байгааг би анзаарав. Зүгээр л суугаад л, инээмсэглээд л байх аж. Би түүнээс яагаад мантрагаа уншихгүй байгааг асуувал тэр зүгээр л инээмсэглэсээр байх ба огт юу ч хариулсангүй. Би янз бүрийн асуултуудыг ар араас нь тавьсан боловч тэр мөн л дуугүй. Би бослоо, түүн рүү очлоо. Түүнийг зөөлөн түлхэж үзлээ. Асуулаа. “Чи яагаад л инээмсэглээд байна даа, найз минь, юм дуугарахгүй юм уу?” гэх үедээ би түүний ярьж байсанчлан түүний сүнс биедээ байхгүй болсон болохыг ойлгосон юм. Би байдгаараа хашгирсан юм. Тэгээд гүйж очоод хаалгыг байдгаараа балбаж гарлаа. Нүд дүүрэн нулимстайгаар би харгалзагч нарт хандаж, та нар л энэ гэмгүй хөөрхий залууг алчихлаа шүү дээ хэмээн хашгирч байсан юм! Хэсэг мөчийн дараа тэд орж ирээд, түүний цогцсыг авч одсон. Дахиад би түүнийг хэзээ ч хараагүй. Шачисута гэж хэн болохыг, та нарын хэн болохыг би мэдэхгүй ээ, залуусаа! Би Бурханд итгэдэггүй ч танай найз яг миний нүдэн дээр нас нөгчсөн шиг тэгж л нас нөгчихийг хүсч байна! Тэр бол миний хувьд жинхэнэ баатар. Бүхий л амьдралынхаа турш би түүнийг санан дурсаж явах болно, бүхий л амьдралынхаа турш! Тэр маш эгэл бус, маш цэвэр ариун хүн байсан юм” хэмээн ярьсан билээ.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Шачисута Прабху бол 1980аад оны дунд үес, Кришна ухамсрын гүн ухааныг номлон түгээснийхээ төлөө сэтгэц мэдрэлийн эмнэлэг, шорон, хорих лагерьт хоригдож байсан чин бишрэлтнүүдийн нэгэн төлөөлөл юм. Армяны вайшнавууд онцгой хүнд хэцүү нөхцлүүдийг туулж ирсэн түүхтэй.  Байцаалтын үеэр тэднийг зодож нүдэн, тамлан зовоодог байж. Камерт хорьж орхиод, тэднийг яаж ийгээд л сэтгэл зоригийг нь мохоохыг хичээдэг байж. Вайшнавууд нь тун хатуу дэг жаягтай цагаан хоолтнууд болохыг мэдээд шоронгийн удирдлага тэдэнд жилийн дараа гэхэд тэдний зөрүүд зан засарч, сэтгэл зориг нь мохох биз гээд “хамгийн муу муухай” хоол хүнсийг өгдөг байж. Шачисута хоёр жилийн турш зөвхөн хар талхаар голоо зогоодож байсан ажээ. Учир нь тэдэн дээр ар гэрээс нь эргэлт оруулахыг хатуу хориглодог байсан байна. 1987 оны өвөл онцгой хүнд хүнд өвөл байлаа. Шачисута өөрийн хоригдох хугацааг, Оренбургийн мужийн Чашкан Соль-Илецкийн районд өнгөрөөсөн аж. Тэр өвөл тэнд хасах дөч, түүнээс ч давж хүйтэрсэн байна. Шоронгийн муу хоолноос болж ядарч туйлдсан чин бишрэлтний бие организм аргагүй муудаж эхлэжээ. 1987 оны арван хоёр дугаар сар болох үед тэрээр арай ядан алхдаг, амь голтой төдий болсон бөгөөд маш ихээр турж эцсэн байна. 1987 оны арван хоёр сарын 26нд тэрээр насан өөд болсон юм. Өглөө нь тэрээр орны цагаан хэрэглэлээрээ дхоти шиг биеэ ороож, духандаа тилак тавиад, өнгийн цаасаар цэцгэн эрхи хийж хүзүүндээ зүүгээд, талхны үйрмэгээр хийсэн эрхиэ гартаа барьж, бадамлянхуа суултаар суув… Түүний биеийг яг тийм байрлалтай байхад нь харгалзагч нар олсон бөгөөд олох үед тэр хэдийнээ амьсгал хураасан байв. Харамсалтай нь түүний суллагдах хугацаа болох хүртэл ердөө сар хүрэхгүй хугацаа үлдсэн байжээ. *** Гүржийн бишрэлтнүүд харинам-санкиртан хийн, гудамжинд дуулж байлаа. Гэтэл тэдэн дээр үл таних нэгэн хүн ирээд, шоронд нас нөгчсөн чин бишрэлтнүүдийн нэгэнтэй нь хамт хоригдож байсан тухайгаа ярив. Тэр хүн, дээр өгүүлсэн Шачисута дастай, түүний амьдралын сүүлийн гурван сар хамт хоригдож байсан аж. Тэрээр, Шачисута дас ямар хүлцэнгүй, ямар гайхалтай шинж чанаруудтай байсан тухай тэдэнд ярьж өгчээ. “Шачисута маш хүнд өвчтэй байсан, түүнийг эмнэлэгт хүргэх үед угаалгын өрөөнд арай ядан ордог байсан. Гэсэн ч тэрээр өдөр бүр арван зургаан тойргоо тогтмол уншихын зэрэгцээ зөвхөн Кришнагийн тухай л ярьдаг байсан юм. Шачисутагийн гайхалтай нэг чанар нь гэвэл тэрээр дурын ямар ч яриа хөөрөөг Кришнагийн тухай яриа хөөрөө болгоод хувиргачихдаг байсан. Бид камертаа хоёулхнаа суудаг байсан юм. Тиймдээ ч бид тун дотнын сайн найзууд болсон байх. Би Бурханд огт итгэдэггүй нэгэн. Гэвч би түүнтэй төдий хугацаанд харьцаатай байсны дүнд надад Кришнад итгэх итгэл төрж эхлэсэн юм. Юм л бол Шачисутагаас Кришнагийн тухай, шүтлэгтэй амьдралын мөн чанарын тухай асууж шалгаадаг болсон. Түүнтэй нэг камерт хоригдож байсан нь үнэхээр гайхалтай явдал байсан! Тэр үнэхээрийн гайхалтай нэгэн байсны зэрэгцээ Кришнагийн жинхэнэ чин бишрэлтэн байсан юм. Гэвч түүний эрүүл мэнд өдрөөс өдөрт муудсаар байлаа. Хоол ундыг арай ядан иднэ. Тэрээр харуулуудаас өдөртөө ганц стакан сүү, цөөн хэдэн чанасан төмс өгөхийг гуйдаг байв. Гэтэл тэд түүнд үүнийг нь ч өгөхөөс татгалздаг байсан юм шүү дээ. Чухамдаа бол эмнэлэгт бидэнд бичиж өгдөг хоолны дэглэмийн нэгээхэн хэсэг нь энэ биз дээ. Гэвч тэр үргэлж аз жаргалтай байдаг байсан. Өвдөлтөө бараг мэдрэхгүй. Зовж байгаа нь ч мэдэгдэхгүй. Үгүйдээ л гэхэд
Scroll to Top