Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 6 5 1
Users Today : 23
Users Yesterday : 51
Total Users : 15651
Views Today : 35
Views Yesterday : 155

Тодорхой нэг мөчлөгт бид, өөрсөддөө байгаа зүйлсэд талархахаа больдог. Тэдгээр нь биднийх, үргэлж л биднийх байсан юм шиг бидэнд санагддаг.

  • Гэвч хэрэв бидний хоолойг шахах аваас, амьсгална гэдэг ямар агуу бэлэг байж вэ гэдгийг ойлгох болно.
  • Хэрэв ходоод минь хоол шингээхээ болиод ирэх аваас хоол боловсруулалт гэдэг ямар агуу бэлэг байсныг бид үнэлж цэгнэнэ.
  • Хэрэв хараа маань муудаад эхлэвэл тэрхэн даруйд энэ ертөнцийг харна гэдэг ямар чухал зүйл байгаа вэ гэдгийг талархалтайгаар үнэлж цэгнэнэ.

Өөрөөр хэлбэл бидэнд одоо байгаа бүх зүйл бол зүгээр л өөрөө өөрөө бэлэг юм. Харах чадвар, сонсох чадвар, мэдрэх чадвар, хоол боловсруулах чадвар, ухаалаг байдлын чадвар гэх мэт…

Өчүүхэн жаахан зүйлд ч бид үргэлж талархдаг байх ёстой. Амьдралынхаа хором мөч бүхэнд. Чулуунууд яаж амьдарч оршиж буйг хар. Тэгээд өөрийнхөө амьдралд таларх. Тэгэхээр жинхэнэ хүлцэнгүйн шинж бол хязгааргүйгээр байнгад талархах явдал юм. Хэрэв бид хүлцэнгүй байх аваас бид өөрсдийн өчүүхнийг ойлгоно…

Гэхдээ энэ нь бид юунд ч дасах хэрэггүй гэсэн үг юм. Хэрэв бид хүлээн авч буй зүйлдээ дасаад эхлэх аваас энэ нь үл талархах хандлага болно.

Жишээ нь ариун цэврийн өрөө орохоор явж байгаа хүн түүнд өнөөдөр ариун цэврийн өрөөнд орох боломж олгосонд нь талархаж болно. Хэрвээ өнөөдөр ариун цэврийн өрөө эвдэрчихсэн байсан бол бид өөрсдийгөө ямаршуугаар мэдрэхийг төсөөл дөө. Хэн хүн өөрийгөө бүхий л төрлийн анхаарал халамжийг хүртэх ёстой, тийм зүйлийг хүлээх ёстой гэж бодох ёсгүй.

Бидний төлөө хийсэн бүх зүйлд тухай бүрд нь бид “Юуны төлөө, яасан гэж?” хэмээн чин сэтгэлээсээ гайхах ёстой. Хэрэв би юу ч хүлээлгүйгээр, хэрэв би өөрийн үүргээ хэнээс ч, юу ч хүлээлгүйгээр хийж гүйцэтгэх аваас тэр цагт би үргэлж аз жаргалтай байх эрхийг олж байгаа хэрэг юм. Би үргэлж аз жаргалтай байх болно. Яагаад гэвэл миний төлөө яагаад ч юм ямар нэг зүйлийг хийж байдаг хэн нэгнүүд үргэлж байж байдаг.

Гэхдээ хэрэв би өөртөө тийм анхаарал халамж байх ёстой гэсэн хүлээлтийг бий болгох аваас миний хүлээлт биелэхгүй. Ингэснээр надаас уур цухал гарах болно. Сэтгэлийн ханамжгүй байдал үүсэх болно. Миний өш хонзон өсөн нэмэгдэх болно. Би зүгээр л мэхлэгдсэн, хангалттай авч чадаагүй байнгын азгүй нэгэн болох болно.

Тэгэхээр энэ материаллаг ертөнцөд аз жаргалтай үлдэх хамгийн энгийн томъёоллыг цээжилж авцгаа: энд юу ч хүлээдэггүй, бүх зүйлд талархаж байсан цагт л аз жаргалтай байх боломжтой.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Патита Павана дасын (Рузов. В.О ) Ид шидэт сурган хүмүүжүүлэх ухаан номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Тодорхой нэг мөчлөгт бид, өөрсөддөө байгаа зүйлсэд талархахаа больдог. Тэдгээр нь биднийх, үргэлж л биднийх байсан юм шиг бидэнд санагддаг. Гэвч хэрэв бидний хоолойг шахах аваас, амьсгална гэдэг ямар агуу бэлэг байж вэ гэдгийг ойлгох болно. Хэрэв ходоод минь хоол шингээхээ болиод ирэх аваас хоол боловсруулалт гэдэг ямар агуу бэлэг байсныг бид үнэлж цэгнэнэ. Хэрэв хараа маань муудаад эхлэвэл тэрхэн даруйд энэ ертөнцийг харна гэдэг ямар чухал зүйл байгаа вэ гэдгийг талархалтайгаар үнэлж цэгнэнэ. Өөрөөр хэлбэл бидэнд одоо байгаа бүх зүйл бол зүгээр л өөрөө өөрөө бэлэг юм. Харах чадвар, сонсох чадвар, мэдрэх чадвар, хоол боловсруулах чадвар, ухаалаг байдлын чадвар гэх мэт… Өчүүхэн жаахан зүйлд ч бид үргэлж талархдаг байх ёстой. Амьдралынхаа хором мөч бүхэнд. Чулуунууд яаж амьдарч оршиж буйг хар. Тэгээд өөрийнхөө амьдралд таларх. Тэгэхээр жинхэнэ хүлцэнгүйн шинж бол хязгааргүйгээр байнгад талархах явдал юм. Хэрэв бид хүлцэнгүй байх аваас бид өөрсдийн өчүүхнийг ойлгоно… Гэхдээ энэ нь бид юунд ч дасах хэрэггүй гэсэн үг юм. Хэрэв бид хүлээн авч буй зүйлдээ дасаад эхлэх аваас энэ нь үл талархах хандлага болно. Жишээ нь ариун цэврийн өрөө орохоор явж байгаа хүн түүнд өнөөдөр ариун цэврийн өрөөнд орох боломж олгосонд нь талархаж болно. Хэрвээ өнөөдөр ариун цэврийн өрөө эвдэрчихсэн байсан бол бид өөрсдийгөө ямаршуугаар мэдрэхийг төсөөл дөө. Хэн хүн өөрийгөө бүхий л төрлийн анхаарал халамжийг хүртэх ёстой, тийм зүйлийг хүлээх ёстой гэж бодох ёсгүй. Бидний төлөө хийсэн бүх зүйлд тухай бүрд нь бид “Юуны төлөө, яасан гэж?” хэмээн чин сэтгэлээсээ гайхах ёстой. Хэрэв би юу ч хүлээлгүйгээр, хэрэв би өөрийн үүргээ хэнээс ч, юу ч хүлээлгүйгээр хийж гүйцэтгэх аваас тэр цагт би үргэлж аз жаргалтай байх эрхийг олж байгаа хэрэг юм. Би үргэлж аз жаргалтай байх болно. Яагаад гэвэл миний төлөө яагаад ч юм ямар нэг зүйлийг хийж байдаг хэн нэгнүүд үргэлж байж байдаг. Гэхдээ хэрэв би өөртөө тийм анхаарал халамж байх ёстой гэсэн хүлээлтийг бий болгох аваас миний хүлээлт биелэхгүй. Ингэснээр надаас уур цухал гарах болно. Сэтгэлийн ханамжгүй байдал үүсэх болно. Миний өш хонзон өсөн нэмэгдэх болно. Би зүгээр л мэхлэгдсэн, хангалттай авч чадаагүй байнгын азгүй нэгэн болох болно. Тэгэхээр энэ материаллаг ертөнцөд аз жаргалтай үлдэх хамгийн энгийн томъёоллыг цээжилж авцгаа: энд юу ч хүлээдэггүй, бүх зүйлд талархаж байсан цагт л аз жаргалтай байх боломжтой. Ведийн зурхайч, сэтгэл зүйч Патита Павана дасын (Рузов. В.О ) Ид шидэт сурган хүмүүжүүлэх ухаан номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top