Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Юдхиштхира Махаража асуусан нь: Ай Жанардана, бүх амьд оршнолуудын хамгаалагч минь ээ, Бхадрапада (8-9) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ?

Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Намайг анхааралтай сонс. Бүхий л нүглийг арилган зайлуулагч  энэхүү ариун гэгээн экадашийг Ажа гэж нэрлэдэг. Энэ өдөр бүтэн мацаг барин, мэдрэхүйн эзэн Хришикешад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж байгаа хүн нүгэлт  үйлүүдийнхээ  бүх үр дагавраас салан ангижирдаг. Тэр бүү хэл энэ экадашийн тухай зүгээр л сонссон хүн  өнгөрсөн үедээ үйлдсэн нүглээсээ ангижирдаг.  Ай хаан минь ээ, газар дэлхийн болон тэнгэрийн гаригуудад үүнээс илүү сайн өдөр гэж үгүй билээ. Энэ бол ямар ч эргэлзээгүй үнэн болой.

Эртийн нэгэн цагт газар дэлхийг захиран суудаг маш их бишрэл шүтлэгтэй  хийгээд  үнэнч шудрага, алдар цуутай  Харишчандра гэдэг хаан байжээ. Түүний хатныг Чандрамати гэдэг бөгөөд тэд Лохиташва нэртэй нэгэн хүүтэй байлаа. Гэвч хувь заяаны эрхээр Харишчандра  хаан улс гүрнээ алдаж, хатан хүү хоёроо худалдахаар тулгагдсан.  Эрхэм дээд хаан маань нохойгоор хооллогчийн дорд албат зарц болсон бөгөөд  тэд хааныг үхэгсдийн шарилыг шатаадаг газрын манаачаар тавьсан. Тэгсэн хэдий ч, ийм дорд ажил үйл эрхэлж байгаа ч тэр өөрийн итгэл бишрэл хийгээд эрхэм сайн зан төрхөө алдаж орхиогүй. Өөр шингэнтэй холилдсон сома-раса нь үхэшгүй мөнхийг хайрлагч өөрийн чадвараа ингэж л хадгалдаг билээ. Энэ байр сууриндаа хаан олон жилийг өнгөрүүлсэн. Гэвч нэгэн удаа тэрээр: “Би энэхүү хүнд хэцүү байдлаасаа салан ангижрахын тулд яах вэ? юу хийх вэ?” гэж гунигтайгаар бодсон. Ийнхүү тэр таагүй байдал, зовлон шаналалын далайд умбасан.

 Тэгтэл, тэр газрын хажуугаар аугаа гэгээн  Гаутама Муни явж өнгөрсөн бөгөөд  хаан түүнийг хараад баяртайгаар: “Ай, Брахма бурхан бусдад тусалж байг гэж брахмануудыг бүтээсэн билээ.” гэж бодсон. Харишчандра, гэгээнтэнд хүндэтгэлээ илэрхийлээд түүний өмнө сөгдөн алгаа хавсран өөрийн гунигт түүхийг ярьсан. Түүний түүхийг сонсоод Гаутама Муни гайхширсанаа: “Одоо энэ хаан үхэгсдийн хувцас хунарыг  эмхэлж янзалдаг болтлоо гундан доройтжээ.” гэж бодсон. Тэрээр Харишчандраг маш ихээр өрөвдөн мацгийн тусламжтайгаар хэрхэн ариусах талаар сургаал номлолоо хайрласан.

Гаутама Муни: “Ай хаан минь ээ, Бхадрапада сарын харанхуй хагаст, бүх нүглийг арилган зайлуулдаг Ажа гэж нэрлэгддэг онцгой өршөөл ивээл бүхий экадаши тохиодог. Энэ экадашийн өдөр чи тэвчил үйлдэж мацаг барих аваас бүх нүгэл чинь устан үгүй болдог тийм л өршөөл ивээлтэй билээ. Чиний зол завшаан болоход  энэ экадаши удахгүй, долоо хоногийн дараа тохионо. Энэ өдөр мацаг барин, шөнийн туршид унталгүйгээр сэрүүн өнгөрүүлэхийг чамд зөвлөе. Хэрвээ чи ийн үйлдэж чадах аваас чиний өнгөрсөн үеийн нүгэлт үйлүүдийн чинь бүх үр дагаврууд устан үгүй болно. Ай Харишчандра минь ээ, би чиний өнгөрсөн үедээ үйлдсэн эрхэм сайн үйлүүдийн чинь ач тус, үр шимээр л энд ирсэн билээ. Чамайг амжилт, зол завшаан дагалдаж байг.” гэж хэлсэн. Гаутама Муни ийнхүү хэлснээ хоромхон зуурт л үзэгдэхгүй боллоо.

Ажа экадашийн ариун гэгээн өдрийг Харишчандра хаан Гаутама Мунигийн зөвлөсний дагуу баримталж өнгөрүүлэв. Ай Юдхиштхира минь ээ, хаан энэ өдөр мацаг барьсан учраас түүний нүгэлт үйлүүдийн үр дагавар нь үгүй болсон. Ай хаадын дундахь арслан минь ээ, экадаши дахь энэ мацгийн гайхамшигтай нөлөөг хар даа. Тэрээр өнгөрсөн үедээ үйлдсэн нүглийн улмаас зовж шаналж байгаа хүний  бүх зовлон шаналалыг хоромхон зуурт л ялан дийлж байна

Ийнхүү Харишчандра хаан бүх зовлон шаналалаасаа салан ангижирсан. Энэхүү гайхамшигт экадашийн хүчээр тэр хэдийн нас эцэслэсэн ч одоо дахин амилсан  эхнэр, хүүтэйгээ дахин учирсан. Тэнгэрт, хагас бурхад яруу хэнгэрэгээ дэлдэн цохицгоож Харишчандра хаан, түүний  хатан болон тэдний хүү дээр цэцэгс цацан мялаав. Экадаши дахь мацгийн адислалаар тэр улс гүрнээ ямар ч хүндрэл бэрхшээлгүйгээр буцаан эзлэн авсан. Түүнээс гадна Харишчандра  хааныг энэ гаригийг орхих үед түүний төрөл төрөгсөд болон бүхий л албатууд нь түүнтэй хамт бурханлаг ертөнц тийш одсон билээ. Энэхүү экадашийн яруу алдрыг сонссон болон ойлгож ухаарсан хэн бүхэн мориор өргөл өргөсөнтэй адил ач тусыг хүртдэг.

Ажа экадаши буюу Бхадрапада-Кришна экадашийн яруу алдрын тухай Брахма-вайварта Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

Юдхиштхира Махаража асуусан нь: Ай Жанардана, бүх амьд оршнолуудын хамгаалагч минь ээ, Бхадрапада (8-9) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Намайг анхааралтай сонс. Бүхий л нүглийг арилган зайлуулагч  энэхүү ариун гэгээн экадашийг Ажа гэж нэрлэдэг. Энэ өдөр бүтэн мацаг барин, мэдрэхүйн эзэн Хришикешад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж байгаа хүн нүгэлт  үйлүүдийнхээ  бүх үр дагавраас салан ангижирдаг. Тэр бүү хэл энэ экадашийн тухай зүгээр л сонссон хүн  өнгөрсөн үедээ үйлдсэн нүглээсээ ангижирдаг.  Ай хаан минь ээ, газар дэлхийн болон тэнгэрийн гаригуудад үүнээс илүү сайн өдөр гэж үгүй билээ. Энэ бол ямар ч эргэлзээгүй үнэн болой. Эртийн нэгэн цагт газар дэлхийг захиран суудаг маш их бишрэл шүтлэгтэй  хийгээд  үнэнч шудрага, алдар цуутай  Харишчандра гэдэг хаан байжээ. Түүний хатныг Чандрамати гэдэг бөгөөд тэд Лохиташва нэртэй нэгэн хүүтэй байлаа. Гэвч хувь заяаны эрхээр Харишчандра  хаан улс гүрнээ алдаж, хатан хүү хоёроо худалдахаар тулгагдсан.  Эрхэм дээд хаан маань нохойгоор хооллогчийн дорд албат зарц болсон бөгөөд  тэд хааныг үхэгсдийн шарилыг шатаадаг газрын манаачаар тавьсан. Тэгсэн хэдий ч, ийм дорд ажил үйл эрхэлж байгаа ч тэр өөрийн итгэл бишрэл хийгээд эрхэм сайн зан төрхөө алдаж орхиогүй. Өөр шингэнтэй холилдсон сома-раса нь үхэшгүй мөнхийг хайрлагч өөрийн чадвараа ингэж л хадгалдаг билээ. Энэ байр сууриндаа хаан олон жилийг өнгөрүүлсэн. Гэвч нэгэн удаа тэрээр: “Би энэхүү хүнд хэцүү байдлаасаа салан ангижрахын тулд яах вэ? юу хийх вэ?” гэж гунигтайгаар бодсон. Ийнхүү тэр таагүй байдал, зовлон шаналалын далайд умбасан.  Тэгтэл, тэр газрын хажуугаар аугаа гэгээн  Гаутама Муни явж өнгөрсөн бөгөөд  хаан түүнийг хараад баяртайгаар: “Ай, Брахма бурхан бусдад тусалж байг гэж брахмануудыг бүтээсэн билээ.” гэж бодсон. Харишчандра, гэгээнтэнд хүндэтгэлээ илэрхийлээд түүний өмнө сөгдөн алгаа хавсран өөрийн гунигт түүхийг ярьсан. Түүний түүхийг сонсоод Гаутама Муни гайхширсанаа: “Одоо энэ хаан үхэгсдийн хувцас хунарыг  эмхэлж янзалдаг болтлоо гундан доройтжээ.” гэж бодсон. Тэрээр Харишчандраг маш ихээр өрөвдөн мацгийн тусламжтайгаар хэрхэн ариусах талаар сургаал номлолоо хайрласан. Гаутама Муни: “Ай хаан минь ээ, Бхадрапада сарын харанхуй хагаст, бүх нүглийг арилган зайлуулдаг Ажа гэж нэрлэгддэг онцгой өршөөл ивээл бүхий экадаши тохиодог. Энэ экадашийн өдөр чи тэвчил үйлдэж мацаг барих аваас бүх нүгэл чинь устан үгүй болдог тийм л өршөөл ивээлтэй билээ. Чиний зол завшаан болоход  энэ экадаши удахгүй, долоо хоногийн дараа тохионо. Энэ өдөр мацаг барин, шөнийн туршид унталгүйгээр сэрүүн өнгөрүүлэхийг чамд зөвлөе. Хэрвээ чи ийн үйлдэж чадах аваас чиний өнгөрсөн үеийн нүгэлт үйлүүдийн чинь бүх үр дагаврууд устан үгүй болно. Ай Харишчандра минь ээ, би чиний өнгөрсөн үедээ үйлдсэн эрхэм сайн үйлүүдийн чинь ач тус, үр шимээр л энд ирсэн билээ. Чамайг амжилт, зол завшаан дагалдаж байг.” гэж хэлсэн. Гаутама Муни ийнхүү хэлснээ хоромхон зуурт л үзэгдэхгүй боллоо. Ажа экадашийн ариун гэгээн өдрийг Харишчандра хаан Гаутама Мунигийн зөвлөсний дагуу баримталж өнгөрүүлэв. Ай Юдхиштхира минь ээ, хаан энэ өдөр мацаг барьсан учраас түүний нүгэлт үйлүүдийн үр дагавар нь үгүй болсон. Ай хаадын дундахь арслан минь ээ, экадаши дахь энэ мацгийн гайхамшигтай нөлөөг хар даа. Тэрээр өнгөрсөн үедээ үйлдсэн нүглийн улмаас зовж шаналж байгаа хүний  бүх зовлон шаналалыг хоромхон зуурт л ялан дийлж байна Ийнхүү Харишчандра хаан бүх зовлон шаналалаасаа салан ангижирсан. Энэхүү гайхамшигт экадашийн хүчээр тэр хэдийн нас эцэслэсэн ч одоо дахин амилсан  эхнэр,
Scroll to Top