Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 0 1 7 9 5
Users Today : 14
Users Yesterday : 17
Total Users : 1795
Views Today : 35
Views Yesterday : 29
Spread the love
Чулуун баганан дотороос илрэн тодорсон бурхан минь

Чин бишрэлт хүүхдүүдээ хамгаалан байдаг бурхан минь

Эрдэнийн чамин зүүлтээр цээжээ гоёсон бурхан минь

Эрхэмсэг үзэсгэлэнт дүрээрээ зүрхэнд залрагч бурхан минь

Харанхуйг сарниагч гэрлээрээ орчлонд нэвчсэн бурхан минь

Хамгийг баясгагч нэрээрээ ертөнцөд алдаршсан бурхан минь

Энрэн нигүүлсэхүйн сэтгэлийг өвөрлөн ирсэн бурхан минь

Эргэх дэлхийн номлолыг засан чиглүүлсэн бурхан минь

Алтлаг шаргал өнгөтэй ариун гэгээн бурхан минь

Амраг хайртын дүрдээ хувилан заларсан бурхан минь

Цагаан морь хөлөглөн ирэх цайлган сэтгэлт бурхан минь

Цадиггүй буруу аашлагчдыг шийтгэн цээрлүүлэх бурхан минь

Бүхний хайрыг татагч чанадад залрах бурхан минь

Бүжиглэн дэгдэх өлмий нь бадамлянхуай бурхан минь

Улиран солигдох эрин галвуудын

Учир зангилаа бурхан минь

 

Сумъяажавын Мөнхсайхан

 

Spread the love Чулуун баганан дотороос илрэн тодорсон бурхан минь Чин бишрэлт хүүхдүүдээ хамгаалан байдаг бурхан минь Эрдэнийн чамин зүүлтээр цээжээ гоёсон бурхан минь Эрхэмсэг үзэсгэлэнт дүрээрээ зүрхэнд залрагч бурхан минь Харанхуйг сарниагч гэрлээрээ орчлонд нэвчсэн бурхан минь Хамгийг баясгагч нэрээрээ ертөнцөд алдаршсан бурхан минь Энрэн нигүүлсэхүйн сэтгэлийг өвөрлөн ирсэн бурхан минь Эргэх дэлхийн номлолыг засан чиглүүлсэн бурхан минь Алтлаг шаргал өнгөтэй ариун гэгээн бурхан минь Амраг хайртын дүрдээ хувилан заларсан бурхан минь Цагаан морь хөлөглөн ирэх цайлган сэтгэлт бурхан минь Цадиггүй буруу аашлагчдыг шийтгэн цээрлүүлэх бурхан минь Бүхний хайрыг татагч чанадад залрах бурхан минь Бүжиглэн дэгдэх өлмий нь бадамлянхуай бурхан минь Улиран солигдох эрин галвуудын Учир зангилаа бурхан минь   Сумъяажавын Мөнхсайхан  
Scroll to Top